Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) гишүүн орнууд 2024 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн журамд оруулсан нэмэлт өөрчлөлтийг АНУ хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Энэхүү журам нь цар тахлын үед авах арга хэмжээг илүү үр дүнтэй болгох, тэр дундаа цар тахлын онц байдал гэсэн шинэ ойлголтыг тодорхойлсон гэдгээрээ онцлог юм. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди нар “Олон нийтийн, бүх талын оролцоогүйгээр боловсруулсан эдгээр нэмэлт өөрчлөлт нь ДЭМБ-д хэтэрхий өргөн хүрээний, мөн тодорхойгүй эрх мэдэл олгож байна. Энэхүү журамд эв нэгдэл, тэгш хүртээмж зэрэг агуулгыг хэт анхаарсан нь бодит байдал дээр үр дүнтэй арга хэмжээ авахад саад болно” хэмээн мэдэгдсэн байна. 

Үүний зэрэгцээ ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч байсан АНУ тус байгууллагаас гарах явцыг Ерөнхийлөгч Дональд Трамп эхлүүлээд буй. Хэдийгээр энэхүү шийдвэр АНУ-ын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж зарим ажиглагч онцолж буй ч олон улсад, тэр тусмаа бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад хохирол учруулна гэж үзэж байна. 

Эх сурвалж: Reuters 

#дэмб,