Газын хойд хэсэгт, НҮБ-ын хүнсний тусламж авахаар хүлээж байсан иргэд рүү Израилын арми гал нээсний улмаас 67 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай Палестины Эрүүл мэндийн яам мэдээллээ. Олон хүн нэг дор цуглаж, аюул учруулж болзошгүй байсан тул анхааруулга өгч гал нээсэн гэж Израилын талаас болсон явдлыг тайлбарлав. 

Сүүлийн өдрүүдэд хүнсний тусламж авахаар явж буй иргэд амь үрэгдсэн тохиолдол гарч буй ч хамгийн олон хүн эрсэдсэн тохиолдол нь энэ болж байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) мэдээлснээр, Газ руу орж ирсэн ачааны 25  машинд ачсан тусламжийн цуваа руу иргэд ирсэн бөгөөд энэ үеэр Израил гал нээжээ. НҮБ “Иргэд тусламж авахаар цугласан газар хүчирхийлэл үйлдэх нь байж болшгүй зүйл” хэмээлээ.

Эх сурвалж: Reuters 

#Газ,