Тэнгисээр хил зөрчин орж ирсэн Хойд Солонгосын зургаан иргэнийг БНСУ нутаг буцаажээ. Тэд бүгд эх орондоо буцах хүсэлтэй тул ийм шийдвэр гаргаснаа Сөүл мэдэгдсэн байна. Зургаан иргэний хоёр нь энэ оны гуравдугаар сард тус улс руу орж ирсэн бөгөөд дөрвөн сар орчим Өмнөд Солонгост байсан бол харин үлдсэн дөрвөн хүн нь тавдугаар сард санамсаргүйгээр хил давсан далайчид аж. Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын иргэд жижиг модон завиар хил даван орж ирэх тохиолдол гарсаар байгаа юм. Гэвч 2023 оны дөрөвдүгээр сард Пхеньян Сөүлтэй бүх шууд харилцааг тасалсан нь иргэдийг буцаах ажиллагааг хүндрүүлсээр байна.
Нутаг буцаасан иргэд эх орондоо байцаагдаж, улмаар шийтгэл хүлээх ч магадлалтай гэж ажиглагчид үзэж буй. Мөн Хойд Солонгосоос дүрвэж ирсэн зарим иргэд, хүний эрхийн төлөөх идэвхтнүүд тэднийг нутаг буцаахын оронд Өмнөдийн талаар үнэн бодит мэдээлэл сонсох, аж амьдралыг сайн мэдрэх боломж олгох ёстой байсан хэмээн шүүмжилжээ.
Украины дайнтай холбоотойгоор Орос, Умард Солонгосын харилцаа сайжирч, олон чиглэлд хамтран ажиллаж байгаа энэ үед Пхеньян, Сөүлийн харилцааг зөөллөх алхмууд чухал, мөн БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мений хувьд энэ нь том сорилт байх болно гэж ажиглагчид үзэж буй.
Эх сурвалж: BBC

#БНсу, #умард солонгос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555