АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг 14 орны бүтээгдэхүүнд гаалийн илүү өндөр тариф ногдуулахаа зарлалаа. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгосын бараанд 25 хувь, Мьянмар, Лаосын бараанд 40 хувь, Тайланд, Камбожийнход 36 хувь, Серби, Бангладешийн бараанд 35 хувь, Индонезэд 32 хувь, Өмнөд Африкт 30 хувь, Малайз, Тунист 25 хувийн тариф тус тус тогтоохоо мэдэгдээд байна. Эдгээр тарифыг цаашид багасгаж, эсвэл нэмж ч магадгүйгээ Трамп онцолжээ.

Эдгээр орны хувьд Япон л гэхэд өнгөрсөн онд АНУ руу 148 тэрбум ам.долларын бараа нийлүүлсэн бөгөөд энэ нь Европын холбоо, Мексик, Хятад, Канадын дараа тавдугаарт орсон бол Өмнөд Солонгос ч топ-10 экспортлогч орны нэг юм. Ийнхүү өндөр татвар оноосноор АНУ-ын дотоод үнэ өсөх, олон улсын худалдаа эргэлт буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлж магадгүйг эдийн засагчид мөн анхааруулж байна. Одоогоор Их Британи, Вьетнам, Хятад АНУ-тай хэсэгчилсэн хэлэлцээр хийсэн бол Энэтхэгийн хэлэлцээр өндөрлөж, хоёр тал тохиролцох шатандаа ороод буй. 

Эх сурвалж: BBC

#АНУ, #Трамп,