“Netflix” платформоор хамгийн их хандалт авч буй “Demon Hunters”  киноны  зохиомол, к-поп хамтлагуудын дуунууд “Spotify” болон “Billboard” зэрэг дэлхийн хөгжмийн чартуудыг тэргүүлж эхэллээ. Эдгээр уран бүтээл нь жинхэнэ к-поп оддын дуунуудтай эн тэнцүү түгж байгаа юм.

“Sony Pictures Animation” студийн бүтээл “KPop Demon Hunters” нь цацагдсанаасаа хойш хоёр долоо хоногийн дотор 33 сая гаруй үзэлт авсан бөгөөд одоо  “Netflix”-ийн олон улсын стримингийн жагсаалтыг тэргүүлж байна. Тухайлбал, кинонд гардаг “Saja Boys” хэмээх хөвгүүдийн хамтлагийн “Your Idol” дуу нь АНУ-ын “Spotify” чартад 2-р байр эзэлсэн байна. Ингэснээр энэ чартын түүхэнд хамгийн дээгүүрт бичигдсэн к-поп хөвгүүдийн хамтлаг болж, BTS-ийг давжээ. Харин охидын хамтлаг “Huntr/x”-ын  “Golden” дуу нь 3-р байрт жагсаж, “Blackpink”-ийн амжилттай зэрэгцлээ. 

Уг анимэйшн кино нь “Huntr/x” хэмээх гурван гишүүнтэй охидын хамтлагийн тухай өгүүлдэг. Хамтлагийн гишүүн Руми, Мира, Зои нар гаднаасаа уран бүтээлч, одууд мэт харагддаг ч үнэн хэрэгтээ шөнийн цагаар чөтгөрүүдтэй тэмцэгчид бөгөөд  хөгжмөөр дамжуулан дэлхийг хамгаалдаг аж. 
Тэдний гол дайсан нь “Saja Boys” нэртэй хөвгүүдийн хамтлаг бөгөөд үнэндээ тэд чөтгөрүүдийн хаан Гви Магийн даалгавраар хүн дүрийг ашигладаг бусдын  сэтгэлийг булаан, шархлуулдаг юм.

Эх сурвалж: ВВС 

#“KPop Demon Hunters”, #Америкийн хөгжмийн чарт,