БОЛОВСРОЛ

Мэнэнгийн отряд бага сургуультай болжээ

Дорнод аймгийн Матад сум дахь хилийн 0306 дугаар ангийн алба хаагчдын хүүхдүүд бага сургуультай боллоо. Бидний ярьж заншсанаар Мэнэнгийн отряд хэмээгддэг төв суурийн газраас алслагдмал тус анги дэргэдээ ийнхүү бага сургуультай болж байна.

“Мэнэн” багийн бага сургуулийн нээлтийн арга хэмжээнд Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, мөн аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Матад сумын Засаг дарга Ө.Цэвээнсүрэн, Мэнэн багийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар уригдан оролцлоо. Бага сургуулийг аймаг, сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хилчид өөрсдөө барьж ашиглалтад оруулаад байна.

Тус бага сургууль нь 1-5 дугаар ангийн 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ жил тус бага сургуульд хоёр багш 17 хүүхэд суралцаж байна. Цаашид хил орчмын иргэдийн хүүхдүүдийг элсүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.

May be an image of 1 person, child, standing and outdoors
May be an image of 6 people, child, people standing and indoor
May be an image of 1 person, sitting, standing and indoor

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet