Газын зурваст 60 хоног гал зогсоох гэрээний нөхцөлүүдийг Израил хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.  Тэрбээр  “Энэ гэрээ хэрэгжсэн тохиолдолд бид бүх талтай хамтран дайныг зогсоохын төлөө ажиллах болно. ХАМАС ч эдгээр нөхцөлийг зөвшөөрнө гэж найдаж байна” гэж сошиалд сүлжээндээ бичсэн байна. ХАМАС харин энэ талаар мэдэгдэл одоогоор хийгээгүй байгаа юм. 

Газ дахь дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулах талаар Дональд Трамп Изралын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай ирэх долоо хоногт уулзах бөгөөд энэ уулзалтаар тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв. Гэвч Тель-Авивын зүгээс ХАМАС-ыг бүрэн устгаж, барьцаалагдсан иргэдийг чөлөөлсний дараа дайн зогсоно гэж удаа дараа мэдэгдсээр байна. 

Өнгөрсөн гуравдугаар сараас Газын зурваст гал зогсоох хэлэлцээр гацаж, хоёр тал харилцан бие бие рүүгээ довтолсоор байгаа. Ташрамд, дайн эхэлснээс хойш 56 мянга гаруй иргэн нас барсан гэж ХАМАС-ын харьяа Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Эх сурвалж: BBC 

#Газ, #Израил,