“Amazon” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос, сэтгүүлч асан Лорен Санчес нарын хурим Италийн Венец хотод эхлэх гэж байна. Гэвч энэхүү ёслолыг байгаль хамгаалагчид эсэргүүцэж буй. Тодруулбал, “No Space for Bezos” нэртэй орон нутгийн хөдөлгөөнөөс тайван жагсаал зохион байгуулж, Венецийн гудамж, сувгуудын дагуу анхааруулга бүхий постер, наалт байршуулжээ. 

Хуримын зочид хувийн онгоцоор нисэж ирэх тул нүүрстөрөгчийн ялгарлыг үлэмж нэмэгдүүлнэ, мөн Безос Венецийн усан такси, гондолын тээврийг бүхэлд нь түрээслэсэн нь  орон нутгийн иргэдийн эрх чөлөөг хязгаарлана гэж тэд үзэж байна. Түүнчлэн хотын нийтийн эзэмшлийн орон зайг баячуудын шоу болгон хувиргаж, нутгийн иргэдийн амьдралд дарамт учруулж байгааг ч тэд эсэргүүцэж буй юм. 
Хөдөлгөөнийг зохион байгуулагч Оливьеро Кассара “Бид америк хүнийг, эсвэл хуримыг эсэргүүцээгүй. Гэхдээ Жефф Безосын үйлдэл нь Венецийн байгалийн унаган төрх, иргэдийн амьдралыг үл хүндэтгэсэн хэрэг” гэж мэдэгджээ. 

Ташрамд, энэхүү тансаг арга ёслолд  200 орчим алдартан уригдсан бөгөөд хуримыг 7–10 сая ам.долларын өртгөөр зохион байгуулж байгаа аж. Зочдын дунд Билл Гэйтс, Бейонсе, Ким Кардашьян, Опра Уинфри зэрэг олны танил хүмүүс багтжээ.

Эх сурвалж: Euro News 

#Дэлхийн мэдээ, #Жефф Безосын хурим,