Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ, платформуудын 16 тэрбум хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээлэл кибер халдлагын улмаас алдагдаж, хакеруудын гарт орсон байна. 

Тодруулбал, “Apple”, “Google”, “Facebook”, “Instagram”, “Telegram”, “GitHub”, VPN, зарим улсын төрийн цахим систем зэрэг олон улсын томоохон платформын хэрэглэгчдийн нэр, нууц үг, хаяг тэргүүтэй өмнө нь нийтэд ил болоогүй, шинэ мэдээлэл алдагдсан гэдгийг судлаачид онцолжээ.

Алдагдсан мэдээлэл нь холбоос буюу URL, хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэгтэй хамт багцлагдсан байсан бөгөөд дийлэнхийг нь infostealer төрлийн програм ашиглан цуглуулсан байна. Тухайлбал, үнэгүй, лицензгүй програм, контент татах, цахим шуудангаар ирсэн сэжиг бүхий, баталгаагүй холбоос дээр дарж орох тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл алдагддаг гэсэн үг юм.

“Keeper Security” компанийн гүйцэтгэх захирал Даррен Гуччионе “Энэ бол сүүлийн үед гарч буй хамгийн ноцтой асуудлуудын нэг. Тиймээс хэрэглэгчид болон байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа сайтар хамгаалж, нууц үгээ шинэчлэх, дахин давтахгүй байх, хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх, passkey ашиглах зэрэг арга хэмжээ авах ёстой” хэмээжээ.

Хэрэглэгчид  “Have I Been Pwned” зэрэг вэбсайтад өөрийн цахим шуудангийн хаяг, эсвэл хэрэглэгчийн нэрийг оруулан  шалгаж, мэдээлэл алдагдсан, эсэхийг нягтлах боломжтой.

Эх сурвалж: Forbes 

#онцолсон, #“Facebook”, #“Google”, #“Apple”,