ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад Улс дотоодын хөдөлгүүртэй үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо сайжруулжээ

Хятад Улс дотоодод үйлдвэрлэсэн хөдөлгүүртэй дэвшилтэт сөнөөгч онгоцнуудаа танилцууллаа. ​​ Бээжин АНУ-ын F-22 нисэх онгоцтой өрсөлдөх зорилгоор J-20 үл үзэгдэгч онгоцныхоо хүчин чадлыг сайжруулсан нь чухал алхам болж байна.

Мягмар гарагт өмнөд нутгийн Жухай хотын “Airshow China”-д цугларсан хүмүүст зориулан толилуулсан хос хөдөлгүүртэй J-20 онгоцнууд WS-10 хөдөлгүүрээр тоноглогдсон байна. J-20-ийн анхны хувилбаруудад Оросын хөдөлгүүрийг ашиглаж байсан бөгөөд энэ удаад Ардын чөлөөлөх армийн нисэх хүчин WS-10 хөдөлгүүр бүтээжээ.

Хятад Улс 2011 онд хоёр хөдөлгүүртэй J-20 онгоцыг анх нисгэсэн бөгөөд 2016 оны 11-р сард Жухай нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулж, 2018 онд байлдаанд ашиглахад бэлэн болсон гэж зарласан юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар J-20 нь агаараас байлдааны болон газрын довтолгоо гэсэн хоёр үндсэн үүргийг гүйцэтгэх зорилготой юм. Мөн J-20-д WS-10-ыг суурилуулснаар дуунаас хурдан нисэх боломжтой болжээ. Түүнчлэн “Global Times” зургадугаар сард бичсэн нийтлэлдээ дотоодын хөдөлгүүрийг ашигласнаар “J-20 нь техникийн хувьд улам бүр боловсронгуй болж байгааг харуулж байна” гэж тодорхойлсон байна.

Гэсэн хэдий ч АНУ-ын албан тушаалтнууд J-20 нь АНУ-ын үл үзэгдэгчдийг гүйцэж чадахгүй гэж мэдэгдсээр ирсэн. 2016 онд тухайн үеийн АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын дарга генерал Дэвид Голдфейн хэлэхдээ J-20-ийн технологи нь 1983 онд АНУ-д нэвтрүүлсэн, 2008 онд тэтгэвэртээ гарсан F-117A-тай төстэй гэжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet