Өнгөрсөн амралтын өдрүүдээр Израиль, Иран хоёр бие бие рүүгээ харилцан довтолсны улмаас олон арван хүн амиа алдлаа.
Тухайлбал, Израилийн Бат-Ям хот руу харвасан пуужин орон сууцны хороололд тусаж, 10 хүн, түүний дотор хүүхдүүд амь үрэгдсэн бөгөөд 35 хүн сураггүй болжээ. Харин Иранд Израилийн агаарын цохилтын улмаас сүүлийн хоёр хоногт багадаа 138 хүн амь үрэгдэж, зөвхөн бямба гарагт л гэхэд 60 хүн нас барсны олонх нь хүүхдүүд байжээ.
Израилийн армийн зүгээс Ираны зэвсгийн үйлдвэр, байгууламжуудын ойролцоо амьдарч буй иргэдийг нэн даруй нүүхийг анхааруулсан бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нар цэргийн ажиллагаа цаашид улам ширүүснэ гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн ажиллагааг сайшаахын зэрэгцээ Ираны зүгээс АНУ-ын обьектууд руу халдвал хариу барина гэж анхааруулжээ. Гэсэн ч тэрбээр Израиль, Ираны хооронд энхийн гэрээ байгуулах бүрэн боломжтой, талууд энэхүү цуст мөргөлдөөнийг төгсгөж чадна гэдгээ мөн илэрхийлсэн байна.
АНУ сүүлийн үед Ирантай цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээ өрнүүлж байсан ч, Израилийн агаарын довтолгоо үүнийг саатуулсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгдээд буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557