АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд  хууль бусаар оршин сууж буй цагаачдыг илрүүлэх, албадан гаргах бодлогыг үргэлжлүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Лос-Анжелес болон Нью-Йорк хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Жагсаалыг намжаах, хэв журмыг сахиулахаар эрх баригчид Лос-Анжелес руу Үндэсний гвардийн бие бүрэлдэхүүн, тэнгисийн явган цэргийг илгээгээд байгаа юм. Тэгвэл цаашид шаардлагатай тохиолдолд уг хот руу илгээх цэргийн тоог нэмэх, мөн хууль бус цагаачдыг илрүүлэн баривчилсаар байх болно гэдгээ эрх баригчид мэдэгдлээ. 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм цаашид ч хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Гэвч баривчилгаа, эсэргүүцлийн жагсаал энэ хэвээр үргэлжилбэл нийгэмд хагарал, хямрал үүсэх магадлалтайг ажиглагчид онцолж буй 

Нөгөө талаас, Ардчилсан намаас сонгогдсон сенатчид, мужийн захирагчид Үндэсний гвардийн цэргүүдийг Лос-Анжелес руу оруулсныг эрс шүүмжилсэн хэвээр. Тухайлбал, Сенатын Зэвсэгт хүчний хорооны тэргүүн, Ардчилсан намын сенатч Жэк Рид “Энэ шийдвэр бол түүхэнд байгаагүй, улс орныг хямрал руу түлхэх алхам” хэмээлээ. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Трамп, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,