Их, дээд сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалт буюу гаокаогийн үеэр Хятадын томоохон технологийн компаниуд хиймэл оюуны (AI) функцүүдийг түр зогсоож байна. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн дөрөв хоног үргэлжлэх шалгалтад 13.3 сая орчим сурагч оролцож байгаа бөгөөд тэд хиймэл оюун ашиглан хуулахаас сэргийлэн ийм арга хэмжээ авч байгаа юм. 

Жишээлбэл, “TikTok”-ийн толгой компани “ByteDanc-ийн эзэмшдэг “Doubao”, Хятадын зах зээлд энэ жил шинээр гарсан “DeepSeek” “Tencent”-ийн “Yuanbao”, “Alibaba”-гийн “Qwen”, мөн “Moonshot” компанийн “Kimi” зэрэг аппууд  шалгалтын үеэр асуулт асуух,  зураг таних функцээ зогсоолоо.

Үүний зэрэгцээ шалгалт авах төвүүд дээр нэвтрэх хяналтыг чангатгаж, биометр танилт, электрон төхөөрөмжийн үзлэг, радио долгионыг хаах төхөөрөмж ашиглаж байна.

Гаокао буюу элсэлтийн шалгалт Хятадад маш чухалд тооцогддог тул зарим хотод олон нийтийн тоглолт, арга хэмжээг хойшлуулж, оюутнуудад зориулсан тусгай зам гаргах зэргээр оролцогчдыг шалгалтад цагтаа ирэх боломжоор хангаж байна.

Эх сурвалж: The Guardian 

#БНХАУ, #хиймэл оюун,