Израилийн арми Бейрутын өмнөд дүүргүүд дэх “Хезболла” бүлэглэлийн дроны үйлдвэрлэлийг онилон агаараас цохилт өглөө. Уг довтолгоо Исламын шашны хамгийн чухал баяруудын нэг болох Ид Аль-Адха-гийн өмнөх шөнө болжээ.
Израилийн Батлан хамгаалах арми “Ираны террористуудаас санхүүждэг, газар доорх байгууламжид хэдэн мянган дрон үйлдвэрлэж байсан нэгжийг устгасан” гэж мэдэгдсэн бөгөөд цохилт өгөхөөсөө өмнө Израилийн арми Бейрутын Хадат, Харет Хрейк, Борж эл-Баражне зэрэг хорооллын оршин суугчдыг яаралтай нүүн шилжихийг анхааруулсан байна.
Ливаны Ерөнхий сайд Наваф Салам уг довтолгоог “Манай улсын аюулгүй байдал, тогтвортой байдал, эдийн засагт чиглэсэн системтэй халдлага” хэмээн буруушааж, баярын өмнө, мөн аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед болсон явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац уг агаарын довтолгооны тухай “Уг нь террорист үйл ажиллагааг зогсоох үүргээ биелүүлэх нь Ливаны Засгийн газрын хариуцлага” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: ВВС

#Израиль,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557