Гэрэл зургийг MPA.mn
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд гал түймрийн 9 дуудлага мэдээлэл бүртгэдсэн байна. Тухайлбал,
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэх харамсалтай мэдээ байна.
2025 он гарсаар /2025.06.04-ний өдрийн байдлаар/ улсын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 2342 тохиолдол бүртгэгдэж 9 иргэний /том хүн 5, хүүхэд 4/ амь насыг аварч, утаажилтын бүсээс 1137 иргэнийг гаргаж, гал түймрийн улмаас нийт 27 иргэн /том хүн 15, хүүхэд 12/ өртөж нас барсан байна.
Иймд иргэн та бага насны хүүхдийг гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж:
- Хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх,
- Пийшин, зуух, яндангийн эвдрэл гэмтлийг засах,
- Хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх,
- Цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байрлуулахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ

#Гал түймэр, #обег, #хоногийн мэдээ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557