ЭРҮҮЛ МЭНД

С.ЭНХБОЛД: Ор нэмж дэлгэе гэвч ажиллах хүний нөөц хомс байна

УОК өнөөдөр (2021.09.27) хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Нөхцөл байдал хүнд байгаа. Эрүүл мэндийн салбарын ачаалал тааз гэж байдаг бол түүнд тулсан. Улсын хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээ болог сувиллын эмчилгээний нийт 20,083 ор байдаг. Өнөөдрийн байдлаар 21,700 орон дээр коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

  • Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46.9 хувийг
  • Улаанбаатарт 50.3 хувийг коронавирусийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна. Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй. Хэрэв тэгвэл үндсэн тусламж буюу жирэмсэн эхчүүд, хүүхэд, хавдар, гэмтлийн зэрэг үйлчилгээг үзүүлж чадахгүй.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орны 76.9 хувьд  зөвхөн “Ковид-19”-ийн тусламж үзүүлж байна. Цаашид тусгаарлах байр, ор дэлгэж болох ч ажиллах хүний нөөцийн хомсдолтой байна. Эрүүл мэндийн салбар дээд хэмжээндээ ажиллаж байна. 

Тиймээс иргэд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ барьж, халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар корогнавирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж буй 21.700 иргэний 12 мянга нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Хүнд, хүндэвтэр болон маш хүнд 10 мянга орчим иргэн байна. Нийт хүн амын 65.4 хувийг вакцинжуулсан. Нас баралт 0.4 хувь байна.

Цаашид бид халдвар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татан авсан. Энэ мэтээр эрэмбэлэлж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд:

  • Жирэмсэн  
  • Хүүхэд
  • Архаг суурь өвчтэй 
  • 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet