Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иран болон АНУ-ын талууд цэргийн ажиллагааг зогсоох төлөвлөгөөг хүлээн авч, энэхүү төлөвлөгөөг даруй хэрэгжүүлснээр Ормузын хоолойг удахгүй нээх боломжтой болсон талаар дипломат эх сурвалж мэдээлжээ. Мөргөлдөөнийг эцэслэх ерөнхий төлөвлөгөөг зуучлагч Пакистан боловсруулж, Иран болон АНУ-ын талуудад хүргүүлсэн бөгөөд уг саналд нэн даруй гал зогсоож, улмаар иж бүрэн хэлэлцээрт хүрэх гэсэн хоёр үе шаттай арга хэмжээг тусгажээ.

Исламабадын хэлэлцээр хэмээх энэхүү төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд галыг яаралтай зогсоож, дэлхийн эрчим хүчний амин судас болсон Ормузын хоолойг нээх, цаашлаад 15–20 хоногийн хугацаанд өргөн хүрээний иж бүрэн зохицуулалтыг эцэслэн боловсруулахаар тусгажээ. 

Нөгөө талаас Иран улс цөмийн зэвсэгтэй болохоос татгалзах амлалт өгөх бөгөөд үүний хариуд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцалж, царцаасан хөрөнгийг нь чөлөөлөх аж. Энэхүү баримт бичгийг эцэслэн батлахын тулд талууд Пакистаны нийслэлд биечлэн уулзаж хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Пакистаны армийн командлагч, фельдмаршал Асим Мунир өнгөрсөн хугацаанд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, тусгай элч Стив Уиткофф болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нартай холбоотой байж, төлөвлөгөөг боловсруулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд мөргөлдөөнийг яаралтай зогсоохыг шаардаж, хэрэв гал зогсоохгүй бол хатуу хариуцлага тооцохоо анхааруулж байсан юм. Ираны тал одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа бөгөөд АНУ болон Израилиын зүгээс дахин халдлага үйлдэхгүй байх баталгааг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Дайн, #иран, #Ормузын хоолой, #АНУ ираны дайн,