Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлагийн дарга А.Г.Сахаровын хамт Эзэн хаан I Александрын нэрэмжит Санкт-Петербургийн Зам харилцааны улсын их сургуулийн сургалт, менежентийн үйл ажиллагаатай танилцлаа(2026.04.02).
Тус их сургууль нь 1809 онд байгуулагдсан, ОХУ-ын анхны тээврийн чиглэлийн сургууль бөгөөд төмөр замын мэргэжлээр ОХУ-даа одоо ч тэргүүлэх байр сууриа хадгалсаар ирснийг ноён А.Г.Сахаров онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсаас элсэн суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, тэдний хэлний мэдлэг болон сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр Монголын талтай, салбарын агентлагтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ.

Талууд цаашид тус сургууль болон ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлагийн харьяа төрийн өмчит их, дээд сургуулиудын нөөц боломжид тулгуурлан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.
Мөн энэхүү уулзалтын хүрээнд тус их сургуулийн дэргэдэх Төмөр замын тээврийн музейтэй танилцууллаа. Уг музей нь төмөр зам, инженерийн боловсролыг хөгжүүлэх зорилготой, эзэн хаан I Александрын дэмжлэгтэйгээр 1896 онд байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө тус музейд 1500 гаруй төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүний түүхэн үзмэр хадгалагдаж байна.
Түүнчлэн дэлхийн шинжлэх ухаанд үнэт хувь нэмэр оруулсан, химийн үелэх системийг бүтээсэн, Оросын химич Дмитрий Иванович Менделеев энэхүү Санкт-Петербургийн Зам харилцааны улсын их сургуульд (ПГУПС) химийн хичээл зааж байсан нь тус сургуулийн түүхийн бахархалт өв ажээ.

#Төмөр зам, #ЗТЯ, #ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг,