Элон Маск АНУ-ын Засгийн газарт ажиллах хугацаагаа дуусгаж буйгаа мэдэгдээд Ерөнхийлөгч Дональд Трампт талархал илэрхийлсэн байна. Тэрээр “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах боломж олгосон Ерөнхийлөгч @realDonaldTrump-т талархаж байна. @DOGE хөтөлбөр цаашид үргэлжлэх болно” гэж Твиттертээ бичжээ.
Маск лхагва гарагийн оройноос эхлэн тусгай албан тушаалаасаа ийнхүү албан ёсоор чөлөөлөгдсөн байна. Түүний энэхүү алба130 хоногийн хугацаатай байсан бөгөөд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөс хойш гэж тооцвол тавдугаар сарын сүүлээр дуусах ёстой байсан юм.
DOGE буюу Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хэлтсийг тэргүүлсэн Маск анх холбооны зардлыг хоёр их наяд ам.доллароор бууруулах амлалт өгсөн ч дараа нь үүнийгээ 150 тэрбум ам.доллар болгон багасгасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд холбооны хэмжээнд 2.3 сая ажилчны 260,000 нь ажлаасаа халагдсан, эсвэл сайн дураараа гарсан байна.
Маск дөрөвдүгээр сарын сүүлчээр DOGE-ийн ажлаас түр хөндийрч, “SpaceX”, “Tesla” компанидаа анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэгдсэн бөгөөд DOGE-ийг удирдах хугацаанд “Tesla” компанийн борлуулалт 13 хувиар унаж, нэгж хувьцааных нь үнэ 45 хувиар буурсан юм.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Элон Маск, #DOGE төсөл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557