Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн ахмад төгсөгч, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Хорлоогийн Баянмөнхөд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “ХҮНДЭТ ДОКТОР” цол олголоо.
МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнх 1964 онд Багшийн сургуулийг Бага ангийн багшаар, 1964-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг Түүх-газар зүй, 1979 онд тус сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эчнээ ангид суралцан төгсжээ.
1979 оноос хойш Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд үндэсний бөхийн багшаар ажиллаж байх үедээ ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон түүхтэй.
Тэрбээр Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд биеийн тамирын багшаар ажиллах хугацаандаа анх удаа “Монгол үндэсний бөхийн кабинет”-ыг санаачлан тохижуулж, үндэсний бөхийн өв уламжлалыг оюутан залууст түгээн дэлгэрүүлж, үндэсний бөхийн уламжлал, хөгжил, барилдах арга техникийн талаар судалгаа хийхийн зэрэгцээ оюутнуудыг секцэд хамруулан үндэсний бөхийн эрдэмд сургасан байна.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #дархан аварга Х.Баянмөнх,