НИЙГЭМ

ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын малчин өрхөд “Малчин аранз” хүргэлээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалд тохируулан аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Өрхийн аюулгүй байдал” сургалт, арга хэмжээ өрнүүлж, малчин өрхүүдэд зөвлөмж мэдээлэл өгч байгаа аж. Арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлж бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөмж өгч, “Малчин аранз” хүргэсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Малчин аранз”-д яаралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлс багтана.

Тус аранзны ач холбогдол, хэрэгцээ шаардлага чухал тул малчдад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet