Live
newswire

Иргэн Г.Хажидмаа: Иргэддээ ногоо тарих газар өгөөч гэж ГУЙЖ байна

-Иргэдэд хүнд суртал гаргасан төрийн албан хаагчдыг ажлаас нь халтал суулт хийнэ-

Газрын маргааны асуудалтай холбоотойгоор иргэн Г.Хажидмаа хэвлэлд мэдээлэл өгч, НЗДТГ-ын байрны гадна суулт зарлаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай, өрх толгойлсон ээжүүдийн бүлгэм бий. Бид 2017 онд Э.Бат-үүл дарга иргэдэд ногоо тарих талбай гаргаж өгснөөс хойш Гүнтээс цааш Мандал хүртэлх газарт ногоо тарьж эхэлсэн. Тэнд барагцаагаар 500 орчим иргэд ногоо тарьж, амьдралаа залгуулдаг байсан. Гэтэл энэ жил Д.Сумъяабазар дарга тэр газарт биднийг ногоо тариулсангүй. Тэгэхээр нь “Иргэдэд хуулиар олгосон эрхийн дагуу тэр газрыг олгоод өгөөч ээ” гэтэл газрын алба өнгөрсөн гуравдугаар сараас хойш бидэнд хариу өгсөнгүй. Иргэнээ хүн гэж үздэг төрийн албан хаагч байхгүй болж.

Гэрэл зургийг MPA.mn

Дарга нар нь авлига аваад, хүнд суртал гаргаад ард түмэнд олддоггүй юм гэхэд ядах нь ээ мэргэжилтнүүд нь биднийг тоож болдоггүй юм уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулиар олгосон эрхийнхээ дагуу газар аваад, ногоо тарьж болохгүй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдээсээ алга дарам газрыг яагаад харамлана вэ.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш бидэнд хүнд суртал үзүүлсэн бүх төрийн албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлтөл НЗДТГ-ын гадна суулт зарлана” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet