“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск АНУ-ын Засгийн газрын үр ашигтай ажиллагааны хэлтэс (DOGE)-тэй холбоотой ажлаасаа хөндийрч, бизнесийнхээ үйл ажиллагаанд анхаарал хандуулахаа мэдэгдлээ. Засгийн газарт хийх ёстой ажлуудынхаа ихэнхийг нугалсан ч ажлын цагийнхаа 40 хувийг зарцуулсаар байх болно гэж тэрбээр мэдэгдэв.
Өөрийнх нь компаниудын орлого буурч буй энэ үед тэрбээр ийнхүү мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад эергээр нөлөөлж, хувьцаа нь богино хугацаанд өссөн байна.
2025 оны эхний улиралд “Tesla”-гийн автомашины орлого 20 хувиар буурч, цэвэр ашиг нь 71 хувиар унасан үзүүлэлттэй байв. Тодруулбал, нийт орлого нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 19.34 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсанд хүрээгүй үзүүлэлт юм. АНУ-ын татварын шинэ тарифаас үүдэн цахилгаан автомашины захиалга, борлуулалт буурах төлөвтэй байгаа нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх бололтой.
Эх сурвалж: Reuters

#“Tesla” компани, #Дэлхийн мэдээ, #Элон Маск,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557