СОЁЛ УРЛАГ

ФОТО: Үдшийн цагаар музей үзэх боломжийг Чойжин ламын сүм музейн захиргаа иргэдэд олгов

Гэрэл зургийг MPA.mn

Чойжин ламын музей нь,

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх,
  • Бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” тоглолтын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ удаад улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын халдвар хамгааллын дэглэм, журмыг мөрдөж, “Үдшийн музей-2021” арга хэмжээг “ХҮРЭЭ ЦАМ” үзэсгэлэнгийн дор хоёр өдөр зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ нь иргэдийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилга байгууламж бүхий өвөрмөц орчинд нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог бөгөөд энэ сарын 15, 16-ны 18:00-22:00 цагийн хооронд болно.

Чойжин ламын сүм музейн сан хөмрөгч Л.Бадамтуяа “Үдшийн музей-2021 арга хэмжээний онцлог нь өдрийн цагаар ажилтай байдаг иргэдэд зориулан үдшийн цагаар музей үзэх боломжийг олгож буй нь юм.

Энэ хоёр өдөрт иргэд сүмийн уран барилгын гайхамшгийг үзэж болохоос гадна Чойжин ламын сүмийн түүхийг харуулсан “Монгол Төрийн Сахиусын өргөө” баримтат киног бүрэн эхээр үзэх боломжтой. Мөн манай музейгээс эрхлэн гаргасан 20 гаруй судалгаа шинжилгээний ном бүтээлээс худалдан авч болно” гэсэн юм.

Ташрамд, энэ арга хэмжээнд нэг тасалбараар хосоороо хамрагдаж болох юм билээ.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet