Хитроу нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангадаг Лондонгийн баруун хэсгийн цахилгааны дэд станцад гал гарсны улмаас баасан гарагийн бүх нислэгүүд цуцлагджээ.

Дэлхийд ачааллаараа хоёр дугаарт ордог Хитроу нисэх онгоцны буудлын захиргаанаас ойрын өдрүүдэд их хэмжээний саатал гарахыг анхааруулж, үйл ажиллагаа нь хэвийн болох хүртэл ямар ч нөхцөлд нисэх буудлыг зорихгүй байхыг зорчигчдодоо анхааруулсан байна. 

Flightradar24 веб сайтын мэдээллээр баруун Лондон дахь нисэх онгоцны буудлыг чиглэсэн болон буудлаас хөөрөх 1,351 нислэг өнөөдөр цуцлагдаж магадгүй байна. 

Үр дагавар нь зөвхөн Хитроу нисэх онгоцны буудлаар хязгаарлагдахгүй, илүү өргөн хүрээнд нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Хэйс хотын дэд станцад гарсан түймрийн улмаас мөн 4,900 гаруй өрх цахилгаангүй болж, 150 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна

Эх сурвалж: BBC

#Их Британи, #Лондон, #Хитроу нисэх онгоцны буудал,

0 / 1000