БАЙГАЛЬ ОРЧИН

Фарерын арлуудад нэг өдрийн дотор 1,400 дельфин агнажээ

Ням гарагт цагаан судалт дельфиний сүргийг Хойд Атлантын нутаг дэвсгэр дэх хамгийн том фьорд (өндөр хадны хооронд урт үргэлжлэх, нарийн бөгөөд гүн хэсэг) руу аваачжээ. Усан онгоцнууд дельфинүүдийг Эйстурой дахь Скалаботнур далайн эргийн гүехэн усанд түрж аваачсаныхаа дараа хутга ашиглаж агнаад, эрэг дээр гарган, нутгийн иргэдэд тарааж өгсөн байна.

Фарер хэлээр “Grindadrap” гэж нэрлэдэг далайн хөхтөн амьтдыг агнах явдал нь Фарерын арлуудад хэдэн зуун жилийн турш уламжлагдан ирсэн уламжлал юм. Энэ төрлийн ан агнуурыг дэмжигчид дельфин агнах нь байгалиас хоол хүнс цуглуулах тогтвортой арга бөгөөд тэдний соёлын өвөрмөц байдлын чухал хэсэг гэж үздэг. Харин амьтны эрхийн төлөө тэмцэгчид нядалгааг харгис хэрцгий, шаардлагагүй гэж үзэж, санал нийлдэггүй байна.

Ням гарагт Скалаботнур далайн эрэг дээр болсон ангийн цар хүрээ орон нутгийн иргэдийг цочирдуулж, тэрхүү үйл ажиллагааг дэмжиж оролцдог бусад бүлгүүдийн зүгээс шүүмжлэл дагуулжээ.

Фарерын арлуудын тэнгисийн биологич Бжарни Миккелсен дельфиний тоог тооцоолоод Дани улсын автономит нутаг болох Фарерын арлуудад нэг өдрийн дотор хамгийн олон дельфин агнасан явдал болохыг хэлжээ.

Фарерын халим агнуурын холбооны тэргүүн Олавур Шурдарберг ВВС-д өгсөн ярилцлагадаа тус явдлыг хэрээс хэтэрсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч эрх баригчид ан агнахыг зөвшөөрсөн учраас хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Энэ төрлийн ан агнуурыг Фарерын арлуудад зохицуулдаг бөгөөд арилжааны бус, олон нийтийн түвшинд зохион байгуулдаг байна. Оролцохын тулд анчид амьтдыг агнах шаардлага хангасан албан ёсны сургалтын гэрчилгээтэй байх ёстой.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet