Live
ЭДИЙН ЗАСАГ

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомстол үүсээгүй, үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй

Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны импорт, үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92 шатахууныг зарим шатахуун түгээх газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Тус бензиний гол нийлүүлэгч нь ОХУ юм. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан байгаа.

Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байгаа. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй.

Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,

  • АИ-92 шатахуун 21 хоног,
  • дизель түлш 35 хоног,
  • АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий.

“Шунхлай” компанийн хувьд 4-5 газарт шатахуун түгээхгүй байснаа өнөөдрөөс хэвийн болгосон. Бусад ШТС-ууд ч мөн ижил” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet