АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канадыг 51 дэх мужаа болгохоор удаа дараа заналхийлсний дараа Канадын иргэд түүний ойрын холбоотон болох тэрбумтан Илон Маскийн иргэншлийг цуцлахыг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Бритиш Колумб мужаас гаралтай зохиолч Куалиа Рид хоёрдугаар сарын 20-нд Канадын Нийтийн танхимд өргөдөл гаргасан бол Шинэ Ардчилсан Намын гишүүн, Маскийг шүүмжилдэг гэдгээрээ алдартай Чарли Ангус улс төрийн дэмжлэг үзүүлсэн байна.
Маск нь Өмнөд Африкт төрсөн ч Саскачеван мужаас гаралтай ээжээрээ дамжуулан Канадын иргэншилтэй байдаг аж.
Ням гарагийн байдлаар Канадын 150,000 гаруй иргэн түүний иргэншлийг цуцлуулахаар өргөдөлд гарын үсгээ зуржээ.
Маск нь нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Канадын бүрэн эрхт байдлын эсрэг заналхийлсэн утгатай мэдэгдэл удаа дараа хийж, Канадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулна хэмээн сүрдүүлж буй Трампын тушаалаар АНУ-ын холбооны засгийн газрын бүтцийг цомхотгож, үр ашиггүй зардлыг бууруулахаар томилогдоод байгаа юм.
Рид өргөдөлдөө Маскыг Трампын зөвлөхөөр ажилласнаар “Канадын үндэсний ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулж байна” гэж буруутгажээ. Мөн Трамптай эвсэж байгаа нь түүнийг “Канадын тусгаар тогтнолыг устгахыг оролдож буй гадаадын засгийн газрын гишүүн” болгож байна гээд, Ерөнхий сайд Жастин Трюдод хандан Маскийн Канадын паспортыг хураан авч, иргэншлийг нь нэн даруй цуцлахыг хүсжээ.
Трамп өмнө нь Трюдог “мужийн захирагч” гэж нэрлэн тохуурхаж байсан бол Маск “X” дээр шинэ удирдагч сонгогдмогц Канадын Либерал намын даргын албан тушаалаас огцорно гэсэн Трюдогийн мэдэгдлийг таатай хүлээн авч, Консерватив намын дарга Пьер Пойлиевыг магтаж байжээ.
Канадын хэвлэлд бичсэнээр өргөдөл 500 ба түүнээс дээш гарын үсэг цуглуулсан тохиолдолд Канадын Нийтийн танхим хүлээн авч, албан ёсоор хариу өгөх, арга хэмжээ авах боломжтой болдог байна.
Өргөдөлд гарын үсэг цуглуулах хугацаа зургадугаар сарын 20-нд дуусах гэнэ.
Эх сурвалж: The Guardian