newswire

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан нарыг хорьжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг цагдан хорилоо. С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх үед уг албан тушаалд очсон Ц.Уртнасан нь Нийгмийн даатгалын санд төвлөрөх ёстой байсан 230 орчим тэрбум төгрөгийг “Капитал” банканд давуу байдал олгон шилжүүлсэн гэх хэрэгт холбогджээ. Тиймээс НПГ-аас түүнийг яллагдагчаар татаж, улмаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар энэ сарын 2-ны өдөр хуралдаж, яллагдагчыг 48 цаг цагдан хорих шийдвэр гаргасан юм байна. Цагдан хорих хугацаа өчигдөр 18.00 цагт дуусгавар болж, түүнийг сулласан гэнэ. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн дахин хуралдаж, Ц.Уртнасанг болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан саатууллаа. Тэднийг дөнгөж сая ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид авчирч хорьсон байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet