Японы Сангийн яамны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хар тамхины хэрэгт сэжиглэгдэж буй 187 хүний ​​хувийн мэдээллийг агуулсан баримт бичгүүдийг гээсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Нэрийг нь нууцалсан ажилтан хоёрдугаар сарын 6-ны өдөр Ёкохамад ажлынхантайгаа суухдаа таван цагийн хугацаанд нийт есөн шил шар айраг уусан байна.

Тэрээр Сумидад галт тэрэгнээс буух хүртлээ цүнхээ алдсанаа мэдээгүй аж.

Олон нийтийн NHK телевизийн мэдээлснээр Сангийн яам олон нийтийн итгэлийг үлэмж хэмжээгээр бууруулсан уг хэрэг явдалд гүнээ харамсаж байгаагаа мэдэгдсэн байна.

Ажилтных нь алдсан цүнхэнд хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 187 этгээд болон хүлээн авагчийнх нь нэр, хаяг бүхий бичиг баримт байсныг тус яам мэдэгдэлдээ дурджээ. 

Мөн ажилтных нь ажилдаа хэрэглэдэг зөөврийн компьютер цүнхэнд нь байсан аж.

Архи, согтууруулах ундааг олон мянган жилийн турш нийгмийн амьдралын чухал хэсэг гэж үзсээр ирсэн Японд бизнесийн гэрээ хэлцэл, чухал асуудлуудыг шар айраг, саке уунгаа хэлэлцдэг уламжлалтай. 

Согтууруулах ундаа хэрэглэх нь ийм яриа хэлэлцээрийг хийхэд илүү тайван орчинг бүрдүүлдэг гэж үздэг байна.

Эх сурвалж: BBC

#сангийн яам, #Япон,