Завханы Түдэвтэй сумын Соёлын төвөөс хүүхэд, залуучуудад өв соёлоо таниулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сард ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд уншсан номоороо жүжигчилсэн тоглолт хийх, номын санд монголын уламжлалт тоглоом наадгайг таниулах номын уншлага зохион байгуулжээ.

Сумын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн хүүхдүүдийг сар бүр музейн боловсролын хөтөлбөрт хамруулж байна. 

Хөтөлбөрийн хүрээнд энэ сард монгол гэрийг хэрхэн яаж барьж, буулгадаг. Монгол гэрийн эд хогшлуудыг нэрлэж сурах, таниулах. Мөн Соёлын төвийн танхим дахь түр үзэсгэлэнгийн үзмэрүүдийг таниулах, оньсон тоглоом тоглох арга зүйг зааж өгсөн байна. Соёлын төвийн номын санч, музейн ажилтнууд хамтран хүүхдүүдэд уламжлалт наадгай оньсон тоглоомын талаар нэмэлт мэдээлэл өгчээ.

Түүнчлэн монгол бичгийг хэн сайн, алдаагүй зөв тод уншиж бичих вэ уралдааныг зохион байгуулсан байна. Монгол бичиг, өв соёлоо таниулах ажилд 50 гаруй хүүхэд оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Манай номын сан жилд 30 гаруй үйл ажиллагааг уншигчдынхаа дунд зохион байгуулдаг. Эдгээр үйл ажиллагаанд жилд давхардсан тоогоор 250 орчим хүүхэд багачууд оролцож байна.

Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх, асуулт хариултын тэмцээн, чанга уншлага, хэн хамгийн олон ном унших вэ, монгол бичгээр зөв бичиж уншиж суръя, түүхээ судалъя, ном сэлбэн засах гэхчлэн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдийг номд дуртай болгох. Тэдэнд өв соёлоо таниулах, номын сайн нөхөр, сайн уншигч болгоход нь дэмжлэг үзүүлж эерэг дадлыг төлөвшүүлдэг.

Номын сан 6700 гаруй номтой, жилд 500 мянган төгрөгийн 100 орчим номоор фондоо баяжуулж байна. Зөөврийн номын сангаар дамжуулан 2600 гаруй хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд хүрч үйлчилсэн гэж Түдэвтэй сумын Соёлын төвийн дэргэдэх номын санч Г.Урангоо мэдээлэв.

Уншигчдын хамгийн их уншдаг танин мэдэхүй, түүх, уран зохиолын номуудаар фондоо баяжуулдаг

Хүүхдүүдэд оньсон тоглоомыг таниулж байна

#ЗАВХАН, #Завханы Түдэвтэй сум,

0 / 1000