Завханы Түдэвтэй сумын Соёлын төвөөс хүүхэд, залуучуудад өв соёлоо таниулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сард ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд уншсан номоороо жүжигчилсэн тоглолт хийх, номын санд монголын уламжлалт тоглоом наадгайг таниулах номын уншлага зохион байгуулжээ.