Украины зүүн хэсгийн гол түшиц газар болох Часив Яр Оросын хүчнийхэнд эзлэгдсэнийг Украин, Европын цэргийн болон засгийн газрын таван эх сурвалж “The Moscow Times” сонинд мэдээлжээ.

Украин болон Оросын талаас энэ мэдээллийг батлаагүй байгаа ч газар дээрх эх сурвалжууд Украины цэргүүдийг хотын зах руу түлхэгдсэн болохыг мэдээлсэн байна.

Донецк мужийн стратегийн ач холбогдол бүхий өндөрлөг газар орших Часив Яр хот 2024 оны дөрөвдүгээр сараас хойш бараг жил орчим хугацаанд Оросын дайралтын бай болж ирсэн юм.

Украины арми хэдийгээр сайн бэхлэлт байгуулсан ч цэргийн хомсдол, барууны тусламж багассантай холбоотойгоор байрлалаа хадгалахад бэрхшээлтэй тулгараад байв. 2024 оны сүүлээр Оросын арми хотод илт давуу байр суурьтай болсон байсан бөгөөд хотыг аажмаар хяналтдаа оруулсан байна.

Украины цэргийн нэгэн эх сурвалж хот сүйрснийг баталсан бол өөр нэг эх сурвалж “Хотын доторх болон хотоос гарах бүх хангамжийн замыг хүчтэй бөмбөгдөж байна” гэж “The Moscow Times” сонинд ярьжээ.

Часив Яр нь Костянтиновка, Краматорск, Словянск зэрэг хотуудыг чиглэсэн Оросын давшилтыг торгоох хамгийн сүүлчийн хамгаалалтын байрлал байсан юм. Оросын хүчин эдгээр хотуудыг эзлэх замаа зассанаар Донецк мужид бүрэн хяналтаа тогтоох зорилгодоо нэг алхмаар ойртсон байна. 

Лхагва гарагт Оросын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр тус улсын арми мөн Покровск хотын ложистикийн төвийн ойролцоох Новоелизаветовка тосгоныг хяналтдаа авчээ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб орой хийсэн мэдээлэлдээ энэ талаар огт дурдаагүй байна. Гэхдээ Покровск дахь Оросын дайралт эрчимтэй байгааг мэдээлжээ.

Покровск хотод гангийн үйлдвэрт зориулж коксжих нүүрс олборлодог Украины цорын ганц уурхай байдаг бөгөөд уурхайг Москвагийн гол бай гэж үздэг. 

Эх сурвалж: The Moscow Times, Reuters

#Донецк, #ОРос, #Украины дайн, #Часив Яр, #Новоелизаветовка,

0 / 1000