Өндөр хөгжилтэй орнуудын хуванцар хог хаягдлыг импортолсныхоо төлөө төлбөр хураамж авч ирсэн Зүүн өмнөд Азийн хэд хэдэн орны нэг болох Тайландад хуванцар хог хаягдал импортлохыг хориглосон хууль энэ сараас хэрэгжиж эхэлжээ.

Ахуйн хог хаягдлын дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад улс хориг тавьсны дараа тус улс 2018 онд Европ, АНУ, Их Британи, Япон зэрэг улсын хувьд хуванцар хог хаягдлын хамгийн том импортлогч болоод байсан юм.

Тайландын гаалийн мэдээллээр 2018-2021 оны хооронд тус улс 1.1 сая гаруй тонн хуванцар хаягдал гадны орнуудаас импортолсон байна. Зөвхөн 2023 онд гэхэд Япон улсаас 50 сая кг хуванцар хаягдал импортолжээ. 

Гэсэн ч тус улсын хуванцар хог хаягдлын менежмент тааруу байсан бөгөөд олон үйлдвэрүүд хог хаягдлыг дахин боловсруулахын оронд шатааж, хүний ​​эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж ирсэн аж.

“Environmental Justice Foundation” сангийн судлаач Пунятхорн Жеунгсмарн Энэ нь Тайландын хувьд том дэвшил боловч цаашид хийх ажил их байна. Хууль хүчин төгөлдөр болсны дараа Тайландын засгийн газар түүний хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулах ёстойгэдгийг тэмдэглэжээ.

Шинээр батлагдсан хуульд транзит буюу хуванцар хог хаягдлыг дамжин өнгөрүүлэх асуудлыг хориглоогүй тул хуванцар хог хаягдлыг хууль бусаар импортлох асуудал үргэлжилж магадгүй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд аж үйлдвэр, байгаль орчин, гаалийн байгууллагууд хамтран ажиллах ёстойг тэрээр онцолсон байна.

Хуванцар хаягдал импортлогч оронд ийм хориг батлагдсан нь хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн хүчин чармайлтад чухал үйл явдал боллоо. Өнгөрсөн жил улс орнууд хуванцар хог хаягдлыг бууруулах асуудлаар Пусанд хуралдсан ч эцсийн мөчид тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Хуванцар үйлдвэрлэлийг бууруулах, зарим химийн бодис, нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах зэрэг хууль эрх зүйн актыг багтаасан төслийг 100 гаруй улс дэмжсэн ч Саудын Араб, Иран, Орос зэрэг газрын тос олборлогч орнууд эсэргүүцсэн юм.

Сүүлийн үеийн судалгаагаар хуванцар бохирдол нь зөвхөн байгаль орчинд төдийгүй хүний ​​эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлдэг болохыг тогтоосон. Тухайлбал, бичил хуванцар нь цус харвалт, зүрхний шигдээс, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг бол зарим судалгаагаар бичил хуванцар нь тэнэгрэл өвчинд нөлөөлж болохыг тогтоогоод байгаа. 

Мөн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахын тулд шатаах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг тул үйлдвэрлэлээ бууруулах нь хамгийн зөв алхам болохыг судлаачид анхааруулсаар байна.

Эх сурвалж: The Guardian

#тайланд, #хуванцар хог хаягдал,