Оросын хүчин Украины зүүн хэсгийн Донецк мужийн Курахове хотыг эзэлсэн болохыг албаны хүмүүс мэдэгджээ.
Москва “логистикийн хувьд чухал ач холбогдолтой төв”-ийг эзлэн авсныг сайшаагаад, энэ нь Оросын зэвсэгт хүчинд зүүн Донецкийн үлдсэн хэсгийг “илүү хурдан” эзлэх боломжийг олгоно хэмээн мэдэгдсэн байна.
Харин Украины талаас Кураховегийн ялагдлыг үгүйсгэжээ.
Киевийн арми Курахове хотын бүсэд тулаан үргэлжилсээр байгаа ба хотын ойролцоох Оросын довтолгоог няцааж байгаа тухай мягмар гарагт мэдэгдэв.
Украины армийн Хортиця бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Виктор Трехубов олон нийтийн сүлжээгээр “Курахове орчимд дайсны тал хүн хүчний давуу байдлаа ашиглаж, довтолгоо хийхээр оролдож байгаа ч манай батлан хамгаалах хүчин эсэргүүцсээр байна” гэж мэдэгджээ.
Покровск хотоос өмнө зүгт 35 км зайд орших Курахове нь мөргөлдөөнөөс өмнө 18,000 орчим хүн амтай байсан ба цахилгаан станцтай, литийн томоохон ордтой хот юм.
Кураховег Покровсктой холбосон зам нь фронтын шугам руу цэрэг, хангамж тээвэрлэхэд ашиглагддаг чухал ач холбогдолтой дэд бүтцэд тооцогддог.
Тус хотыг хяналтдаа оруулснаар Оросын хүчин Покровск руу шинэ чиглэлээс довтлох боломжтой болох юм.
Оросын Батлан хамгаалах яам мөн даваа гарагт Покровск хотоос өмнө зүгт 8 км зайд орших Даченске тосгоныг цэргүүд нь амжилттай хяналтдаа оруулсан болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Курахове,