Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-наас орон даяар хийж эхэлсэн. Энэ дархлаажуулалтыг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж буй юм.
Дэлхийд папиллома вирусийн 300 гаруй хэв шинж тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг.
Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэдэг байна.
Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзоригоос тодрууллаа.
Тэрбээр "Хүний папиллома вирус нь умайн хүзүү, ам, залгиур, шулуун гэдэсний амсар хэсгийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог. ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалт нь энэ төрлийн хавдраас сэргийлэх бүрэн боломжийг бий болгохоос гадна дан ганц умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй бусад төрлийн хавдраас ч сэргийлэх боломж бий. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж сэргийлж болох эрүүл мэндийн эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна" гэлээ.
Эх сурвалж: МҮОНРТ

#Хүний папиллома вирус, #М.Чинзориг,