БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онцгой байдал зарласантай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей шөнийн 01:00 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргав.
Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онцгой байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргав.
БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: БНСУ дахь Элчин сайдын яам