Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.

Энэ хүрээнд жишиг хорооны цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон юм. Тус арга хэмжээнд Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр тэргүүтэй дүүргийн удирдлагууд оролцлоо. 

Уг цогцолбор ашиглалтад орсноор тухайн хорооны 6000 орчим иргэн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой болно.

Тус цогцолбор нь таван давхар барилга юм. Тодруулбал, 

- Нэгдүгээр давхарт: Камерын хяналтын дэд төв;

- Хоёрдугаар давхарт: “Энх Ачит” өрхийн эрүүл мэндийн төв;

- Гуравдугаар давхарт: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн Өнөр цэг, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан; 

- Дөрөвдүгээр давхарт: Иргэний танхим, ахмадын зөвлөл, хэсгийн байцаагч, хүүхдийн өрөө; 

- Тавдугаар давхарт: Сэтгэл заслын өрөө;

B1 давхарт: Чийрэгжүүлэх өрөө тус тус байрлаж байна. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

#Сонгинохайрхан дүүрэгт анхны жишиг хорооны цогцолбор,