Хойд Солонгос Украинд ашиглагдаж буй богино зайн тусгалтай пуужинг угсардаг гол зэвсгийн үйлдвэрлэлийн цогцолбороо өргөжүүлж байгааг АНУ-д төвтэй судалгааны төвийн судлаачид хиймэл дагуулын зураг дээр үндэслэн дүгнэжээ.
Жеймс Мартины нэрэмжит Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх судалгааны төвийн (CNS) ажилтан Сэм Лэйрийн хэлснээр тус улсын зүүн эрэгт орших Хойд Солонгосын хоёр дахь том хот болох Хамхунг дахь Рёнсонг цогцолборын нэг хэсэг бөгөөд энэ үйлдвэр нь “Hwasong-11” ангиллын хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр аж.
Барууны орнуудад “KN-23” гэж нэрлэгддэг уг пуужинг Оросын арми Украин руу довтлохдоо ашиглаж байгааг Украины албаныхан мэдэгдээд байгаа.
“CNS”-ийн судлаачид “Planet Labs” арилжааны хиймэл дагуулын фирмийн аравдугаар сарын эхээр авсан хиймэл дагуулын зургууд дээр дүн шинжилгээ хийгээд, нэмж угсралтын үйлдвэр барьж байгааг, мөн ажилчдад зориулсан орон сууцны цогцолборын ажил явагдаж байгааг илрүүлжээ. Түүнчлэн тус цогцолборын зарим газар доорх байгууламжийн орох хэсгийг сайжруулж байж магадгүй гэж дүгнэсэн байна.
“Үүгээр тэд үйлдвэрийн хүчин чадлаа асар их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа эсвэл мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг оролдож байна гэсэн дүгнэлтэд бид хүрсэн” гэж Лайр хэлэв.
Шинэ угсралтын үйлдвэрийн барилга нь пуужин угсрах зориулалттай өмнөх үйлдвэрийн барилгын 60-70 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
Хиймэл хиймэл дагуулын технологи ашигладаг Өмнөд Солонгосын “SI Analytics” компанийн судлаачид мөн уг үйлдвэрт барилгын ажил явагдаж байгааг баталжээ.
“Талбайн эргэн тойронд олон тооны барилгын материал, тээврийн хэрэгсэл, материал ачсан задгай ачааны вагон байгааг харгалзан үзвэл барилгын ажил хурдацтай явагдаж байна” гэж фирмээс мэдэгдэв.
“SI Analytics” даваа гарагт гаргасан тайландаа мөн баллистик пуужингийн түлш үйлдвэрлэдэг байж болзошгүй ойролцоох Виналон цогцолборт шинээр барилга барьж байгааг тогтоосон байна.
Эх сурвалж: Reuters

#Хойд солонгос, #Hwasong-11, #пуужингийн үйлдвэр,