Лхагва гарагт АНУ “боломжит агаарын довтолгооны талаар мэдээлэл” хүлээн авсан тул Киев дэх Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг зогсоож, Украин дахь иргэдээ бэлтгэлтэй байхыг уриалжээ.
Жо Байдены зөвшөөрлийн дагуу дайны 1,000 дахь өдөр Украины тал АНУ-аас нийлүүлсэн “ATACMS” пуужинг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт өгснөөс хойш нэг өдрийн дараа уг анхааруулгыг өгч байна.
АНУ-ын Төрийн Консулын Яам ЭСЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ “Урьдчилан сэргийлэх үүднээс элчин сайдын яамыг хааж, ЭСЯ-ны ажилтнуудыг байрандаа хоргодохыг зааварчилж байна” гэж өгүүлжээ.
Мөн “АНУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын иргэдийг агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дугарсан тохиолдолд нэн даруй хамгаалах байр руу шилжихэд бэлэн байхыг зөвлөж байна” гэсэн байна.
Киев дэх Элчин сайдын яам Украин дахь АНУ-ын иргэдэд ус, хоол хүнс болон Оросын дайралтаас болж “цахилгаан, ус түр зуур тасалдах” тохиолдолд эм зэрэг шаардлагатай зүйлс нөөцлөхийг уриалжээ.
Украины Аюулгүйн Зөвлөлийн Худал мэдээлэлтэй тэмцэх төвийн тэргүүн Андрей Коваленко мөн Орос улс агаарын цохилт өгөхөд бэлэн байгааг мэдэгдсэн байна.
“Оросууд хэдэн сарын турш Украины эсрэг цуврал довтолгоонд зориулж пуужингаа нөөцөлж байсныг сануулъя. Үүнд тэдний үйлдвэрлэж байгаа Х-101 пуужин, Калибр болон баллистик зэрэг пуужин багтана.”
Хэрэв Вашингтон Украинд АНУ, Их Британи, Францын пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрвөл Москва НАТО-ийн гишүүн орнуудыг Украины дайны шууд оролцогч тал гэж үзэхээ Орос хэдэн сарын турш барууныханд анхааруулсаар ирсэн.
Аравдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийм зүйл болбол Москва Украины хатуу хариу өгөхөө анхааруулж байв.
Мягмар гарагт тэрээр цөмийн зэвсэг ашиглах босгыг бууруулсан цөмийн шинэ номлолд гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Reuters

#агаарын довтолгоо, #АНУ, #ОРос, #УКраин,