Кибер тусгаар тогтнол форумыг энэ сарын 25-нд хоёр дахь удаагаа зохион байгуулна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологиос хэт хамааралтай орчин цагт кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилт тулгараад байна. Үүнд иргэн бүр ухамсарлан хичээж, хууль дүрмээ биелүүлж, дэлхийн жишигт нийцүүлэн ажиллах нь кибер тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэг болоод байгааг ЦХИХХЯ мэдээлжээ.
Өнгөрсөн жил зохион байгуулсан форумд ЦХИХХЯ, ХХЗХ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ТЕГ, ЦЕГ, Монголын банкуудын холбоо, MNCERT ТББ, хэвлэл мэдээллийн 80 орчим байгууллагын 170 гаруй төлөөлөл оролцож, цахим орчны аюулгүй байдал, цахим орчинд залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, интернэт сүлжээний орчин дахь кибер аюул занал, нөхцөл байдал, манай улсын сүлжээ, мэдээллийн дэд бүтэц, өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг хэлэлцсэн юм.

#"Кибер тусгаар тогтнол" форум,