Мягмар гарагт Москвагийн шүүх Украинд тулалдаж буй Оросын цэргүүдийн талаар хэлсэн үгийнх нь төлөө хүүхдийн эмчид таван жил хагасын хорих ял оноосон болохыг төрийн мэдээллийн “Тасс” агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт прокурор 68 настай Надежда Буяноваг Оросын армийн талаар “хуурамч” мэдээлэл тараасан хэргээр зургаан жилийн хугацаатайгаар хорих хүсэлт гаргаад байсан аж.

“OVD-Info” хүний эрхийн байгууллагын дагуу Орост 1,000 гаруй хүн дайны эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээсэн бол 20 мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон шалтгаанаар саатуулагдсан байна.

Буяновагийн хувьд өвчтөнийх нь ээж түүний хэлсэн үгийг олон нийтэд дэлгэснээр хэрэгт татагдсан аж.

“OVD-Info” байгууллагын хуульч Эва Левенбергийн хэлснээр мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр жил хагасын хугацаанд 175 хүн бусдын өгсөн мэдээллийн дагуу Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр доод шатны захиргааны хариуцлага хүлээсэн бөгөөд үүний 79-д нь торгууль ногдуулсан байна.

Буяновад холбогдох хэргийг Оросын Мөрдөн байцаах хорооны дарга өөрийн биеэр хоёрдугаар сард эхлүүлж байжээ.

Долоон настай өвчтөнийх нь ээжийн хэлснээр Буянова Украинд Оросын төлөө тулалдаж яваад амиа алдсан хүүгийн эцгийг “Украины хууль ёсны бай” гэж хэлсэн байна.

Анастасия Акиншина эмчийн хэлсэн үгийг шүүмжилсэн утгатай бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд нийтэлснийг Оросын аюулгүй байдлын албатай холбоотой ажилладаг “Mash” суваг 3 сая гаруй дагагчтай “Telegram”-ын хуудсандаа нийтэлсэн аж.

Буянова мэдэгдлийг няцаасан ч түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард саатуулжээ.

Оросын хэсэг эмч нар Буяноваг өмгөөлж нээлттэй захидал бичиж, энэ хэргийг “ичгүүртэй” хэмээн шүүмжилсэн байна. Түүнийг суллахыг хүссэн өргөдөлд 6,000 гаруй хүн ​​гарын үсгээ зуржээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Надежда Буянова, #хүүхдийн эмч,