Украин дахь Москвагийн дайныг дэмжихээр илгээсэн Хойд Солонгосын 300-аад цэрэг амиа алдаж, 2,700 орчим цэрэг шархадсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба даваа гарагт мэдэгдэв.
Үндэсний тагнуулын алба (NIS) парламентын хаалттай хуралдааны үеэр энэ мэдээллийг хууль тогтоогчидтой хуваалцсан болохыг эрх баригч Ардын хүчний намын төлөөлөгч Ли Сон Квын мэдэгджээ.
“NIS” нь байлдааны үеийн дүрс бичлэгт хийсэн дүн шинжилгээн дээр үндэслэн Умардын цэргүүдийн “их хэмжээний хохирол амссан” шалтгааныг “орчин үеийн дайн тулааны талаар ойлголтгүй”, тэр дундаа алсын тусгалтай дрон руу буудах зэргээр “ашиггүй” үйлдэл хийж байгаатай холбон тайлбарласан байна.
Түүнчлэн тагнуулын агентлаг Хойд Солонгосыг цэргүүдэдээ Украины талд амьдаараа баривчлагдахгүйн тулд амиа хорлох тушаал өгсөн болохыг мэдэгджээ.
Өчигдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Оросын Курск мужид тулалдаж байгаад барьцаалагдсан Хойд Солонгосын хоёр цэргийн дүрс бичлэгийг хуваалцсан.
Гурван минут орчим үргэлжлэх бичлэгт гарсан цэргүүд гар болон эрүүндээ боолттой байх бөгөөд нэг нь Украинд үлдэх, нөгөө нь эх орон руугаа буцах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Мөн нэг нь Украины эсрэг тулалдаж байгаагаа мэдээгүй, бэлтгэл сургуулилалтад оролцож байгаа гэсэн ойлголттой явж байснаа ярьжээ.
Үүний зэрэгцээ, Зеленьский Хойд Солонгосын цэргүүдийг Орост олзлогдсон өөрийн цэргүүдээр солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл “NIS” “Үндсэн хуулийн үнэт зүйлсийн хувьд Хойд Солонгосын иргэдийг Өмнөд Солонгосын иргэн гэж үздэг” тул олзлогдсон Хойд Солонгосын иргэдийн хүслийг харгалзан, Өмнөд рүү дүрвэх хүсэлт гаргавал Украинтай идэвхтэй зөвлөлдөх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Тус агентлаг бичлэгт гарсан хоёр цэргийг Хойд Солонгосын цэргийн тагнуулын гол агентлаг болох Тагнуулын ерөнхий товчоонд харьяалагддаг байсан гэж үзэж байгаа аж.
“NIS”-ийн мэдэгдэлд дурдсанаар цэргүүдийг Украин руу илгээж байгаа тухай мэдээ Хойд Солонгос даяар тархаж, улмаар ар гэрийнхэн нь цэргүүдийг “боол”, “их бууны тэжээл” болгож байгаад санаа зовж эхэлсэн гэв. Харин бусад хүмүүс Оросын тусламжийг хүлээж байгаа ба аж амьдрал нь дээшилнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа аж.
Мөн тагнуулын агентлаг Хойд Солонгосын эрх баригчид Украин руу дайчлагдсан цэргүүдийн ар гэрийнхэнд хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээний зүйлс өгөх байдлаар нөхөн олговор олгож байгааг нотлох баримтаар баталгаажуулсан байна.
Эх сурвалж: Yonhap

#Украины дайн, #Хойд Солонгосын цэргүүд, #Өмнөд Солонгосын тагнуулын алба,