ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Иргэн таны амьдардаг дүүрэг, хорооноос УИХ-д хэн гэж гишүүн сонгогдсон бэ

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар шинэ парламент бүрдсэнээс хойш нэг жил өнгөрлөө. Төрд суудалтай хоёр нам, тэр дундаа эрх баригч намын мөрийн хөтөлбөр өнгөрсөн жилийн хугацаанд хэр хэрэгжив. Биеллээ олох үндэс сууриа тавьж чадсан уу?

Дээрх асуултыг бид иргэдээс тодруудахад мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байтугай амьдарч буй хороо, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнээ ч танихгүй хүмүүс олон байв. Хүссэн мэдээллээ хаанаас ч авч болох өнөө цагт сонгогчдын мэдлэг, мэдээлэл нимгэн байгаа нь тун тоогүй.

Өнгөрсөн долдугаар сарын 8-нд хаврын ээлжит чуулган хаалтаа хийсэн. Цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй үед Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган цахимаар хуралдсан байдаг. Нийт 34 удаа хуралдаж, 189 асуудал хэлэлцжээ. Байнгын хороод 110 удаа, Дэд хороод зургаан удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн аж.

Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, Улсын Их Хурлын 52 тогтоол гээд нийт 163 хууль, тогтоомж баталсан байна.

Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өсөлттэй, шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдсэн, коронавирусийн халдварын нөхцөл байдал буурахгүй байгаа нь төр, засагт итгэх иргэдийн итгэлийг сулруулжээ.

ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД МАН-ААС СОНГОГЧИД БИД ЮУ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?

МАН-ын мөрийн хөтөлбөрөөс:

Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаарнэмэгдүүлэх бодлого баримталнаИргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
Зээлийн хүүг бууруулж, сарын  хувиас хэтрүүлэхгүй болгоноОрлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулнаМөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ
Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно.“Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, нэг кг ноолуурын үнийг 100,000 төгрөгөөс доошгүй үнээр авдаг зохицуулалт хийж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ.Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна
Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг- Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина.Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана.
Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам баринаИх, дээд сургууль төрийн зарим байгууллагуудыг хотын төвөөс шилжүүлж, шинэ хот болон дагуул хотуудын хөгжлийг эрчимжүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ
100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно.Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулнаХуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ.

Иргэн та тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнээ мэдэхгүй байж болохгүй юм. Хэрсүү байж, төрд төлөөлж байгаа түшээдээ хянаж, иргэдэд ээлтэй хууль тогтоол батлуулахад хяналт тавьж, “шахалт” үзүүлэх учиртай билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet