Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Орос улс Хойд Солонгосын цэргүүдийг аравдугаар сарын 27-28-ны хооронд байлдааны талбар руу илгээхээр төлөвлөж байгаа тухай тагнуулын мэдээллээс иш татан мэдээллээ.

Тагнуулын мэдээллээр Хойд Солонгосоос ирсэн эхний ээлжийн цэргүүдийг Орос улс аравдугаар сарын 27-28-ны хооронд байлдааны бүсэд байршуулах төлөвтэй байна. Энэ бол Оросын зүгээс дайныг илт хурцадсан явдал гэж Зеленьский X дээр бичсэн байна.

Умардын цэргүүдийг фронтын аль хэсэгт байрлуулах төлөвтэй байгааг болон өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Украины цэргийн тагнуулын албаны өчигдөр өгсөн мэдээллээр наймдугаар сараас хойш зарим хэсэг нь Украины армийн хяналтад ороод байгаа Оросын хилийн Курск мужид Хойд Солонгосын цэргүүд үзэгдсэн байна.

Мөн Хойд Солонгосын 12,000 орчим цэрэг, түүний дотор 500 офицер, гурван генерал Орост байгаа бөгөөд таван цэргийн баазад сургуулилалт явагдаж байгаа тухай тус алба мэдээлсэн.

АНУ-ын зүгээс Умардын цэргүүд Орост байгаа гэдгийг нотлох баримтаар баталгаажуулснаа мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын хууль тогтоогчид Украины дайныг дэмжих зорилгоор Пхеньян 3,000 орчим цэргээ Орос руу илгээсэн, цаашид илүү олон цэрэг илгээхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдээд байна.

Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Пхеньянтай байгуулсан түншлэлийн гэрээний харилцан туслалцах заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь Москвагийн хэрэг гэж мэдэгдсэн ч Хойд Солонгосын цэргүүдийн талаарх мэдээллийг үгүйсгээгүй юм.

Харин Украины барууны холбоотнууд мөргөлдөөнд шууд оролцсоноор нөхцөл байдлыг хурцатгах болно гэж үзэж байна.

Өнөөдөр мөн Украины прокурорууд Хойд Солонгос Оросыг дайнд дэмжиж байгааг түрэмгийллийн гэмт хэрэг гэж үзэж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээ мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Хойд Солонгосын цэрэг,