ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе, хурандаа Марк Разафиндранали, хурандаа Винсент Тиссиер Да Маллраис болон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, хошууч Кристоф Бауманн нар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тодруулбал, төслийн хүрээнд нийлүүлэгдсэн ангар, дэд бүтэц, нисдэг тэрэг, сургалтын дадлагажуур болон нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний сургалтын үйл явцтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тус анги нь 2022 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 139 удаагийн дуудлагаар 193 иргэний /144 насанд хүрсэн, 49 хүүхэд/ эрүүл мэндийг авран хамгаалж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр баруун, зүүн, хойд, өмнөд бүсийн төвүүдэд нисэх нэгж байгуулан, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

#обег, #Агаараас эрэн хайх, #аврах ажиллагааны 111 дүгээр анги,