Улс орнууд хуванцрын үйлдвэрлэлээ хязгаарлахгүй бол арван жилийн дараа дэлхий хуванцар хог хаягдлаа даах боломжгүй байдалд хүрнэ гэж Норвегийн Олон улсын харилцааны сайд Анн Бит Твиннерэйм анхаарууллаа.
Твиннерэйм хуванцрын үйлдвэрлэлийг бууруулахыг шаардаж буй Руанда, Норвеги тэргүүтэй 60 гаруй улс орныг төлөөлөн энэ асуудлаарх чухал хэлэлцээрийн өмнө НҮБ-ын индэр дээр хуванцар үйлдвэрлэгч орнууд болон бусад орнуудын хооронд үүссэн хагарлыг тэмдэглэжээ.
Тэрээр энэ үеэр “төгс гэрээ” байгуулах боломжтой ч газрын тос олборлогч орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгааг хэлсэн байна. Гэхдээ гэрээний нөхцөлийг цаашид чанаржуулах боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэ жил янз бүрийн орны судлаачид тус тусдаа хийсэн судалгаагаар хүний артерийн судсанд, тэр ч байтугай төмсөг, үрийн шингэнд бичил хуванцар агуулагдаж байгааг илрүүлснээр хуванцрын ул мөр хаа сайгүй байдгийг нотолсон. Хуванцар нь хүний эрүүл мэндээс гадна биологийн төрөл зүйл, уур амьсгалд заналхийлж буй томоохон аюул гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.
Гэсэн ч дэлхийн 175 улс орон хуванцар хаягдлыг үр дүнтэй бууруулах тухай гэрээ байгуулахаар тохиролцсоноос хойш хоёр жилийн дараа ч төлөөлөгчид гэрээний зүйл заалт дээр санал зөрөлдсөн хэвээр байна. Дөрөвдүгээр сард болсон сүүлчийн хэлэлцээрээр хуванцрын үйлдвэрлэлд хязгаар тогтоох асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Гэрээ байгуулахын өмнөх эцсийн шатны хэлэлцээр өнөөдөр эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нд дуусна.
Твиннерэйм улс орны төлөөлөгчдөд хандан “Мэдээж бид дахин боловсруулалт, хог хаягдлын менежментийг нэмэгдүүлэх хэрэгтэй, гэхдээ үйлдвэрлэл, хэрэглээгээ бууруулахгүй бол 10 жилийн дараа систем дэх хуванцрын хэмжээг даван туулах боломжгүй болно” гэж хэлэв.
Хуванцрын хэрэглээ 2060 он гэхэд дэлхийн хэмжээнд гурав дахин нэмэгдэх бөгөөд Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африкийн орнууд болон Ази тивд хэрэглээ нь хамгийн ихээр нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг дагаад 2060 он гэхэд хуванцар хог хаягдлын хэмжээ гурав дахин нэмэгдэж, үүний тал нь хогийн цэгт хаягдаж, тавны нэгээс бага хувь нь дахин боловсруулагдах төлөвтэй байна.
Улс орнууд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг “үе шаттайгаар халах”, мөн хуванцар дахь химийн хорт бодисыг хориглох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ч энэ нь үр дүнгүй болохыг Твиннерэйм энэ үеэр анхааруулжээ.
Гэсэн ч хэлэлцүүлгийн явцад янз бүрийн байр суурь ажиглагдаж, Саудын Араб, Орос, Иран зэрэг хурмал түлшний үйлдвэрлэл эрхэлдэг улс орнууд үйлдвэрлэлээ танахаас зайлсхийж, хог хаягдлын менежментийг хямралаас гарах гол шийдэл гэдгийг онцолсон байна. Харин хуванцар үйлдвэрлэлийн үр дагаврыг үүрч буй хөгжиж буй улс орнууд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийг буруулахыг уриалжээ.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Норвеги, #нүб, #хуванцар хог хаягдал, #хуванцрын хэрэглээ,