Ням гарагт Молдав улсад ерөнхийлөгчийн сонгууль болон Европын холбоонд нэгдэх зорилтыг үндсэн хуульд тусгах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт боллоо.
Одоогоор саналын хуудасны 92 гаруй хувийг тоолоод байгаа бөгөөд 52 хувь нь Европын холбоонд нэгдэхийн эсрэг санал өгсөн бол 47 хувь нь дэмжсэн санал өгсөн байна. Хэдийгээр саналын тоо зөрүүтэй байгаа ч Европын холбоог дэмжигч үндэсний цөөнхийн саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа тул үр дүн нь эргэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Урьдчилсан санал хураалтаар молдавчуудын олонх нь Европын холбоонд нэгдэхийг дэмжиж байсан тул гэнэтийн үр дүн нь олон хүнийг гайхшируулж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Ерөнхийлөгч Майя Санду 38 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Оросын талыг баримтлагч Ерөнхий прокурор асан Александр Стояногло 28 хувийн санал авчээ. Аль ч нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал аваагүй тул арваннэгдүгээр сарын 3-нд хоёр дахь шатны санал хураалт явуулах нь тодорхой болсон байна.
Ням гарагт Санду ард иргэдэдээ хандан Молдавын ашиг сонирхолд дайсагнадаг гадаадын хүчнийхэнтэй хамтран ажилладаг гэмт бүлэглэлүүд 300,000 хүний саналыг худалдаж авсныг олж тогтоон, “тодорхой нотлох баримтаар” баталгаажуулсан болохыг мэдэгджээ.
“Тэдний зорилго бол ардчиллын үйл явцыг сүйтгэх. Тэдний зорилго бол нийгэмд айдас, үймээн самуун бий болгох... Бид эцсийн үр дүнг хүлээж байна. Үүний дараа бид хатуу арга хэмжээ авах болно” гэж Санду хэлсэн байна.
Санал хураалт болохын өмнө тус улсын эрх баригчид Орост амьдардаг Молдавын оргодол бизнесмен Илан Шорыг сонгуульд хөндлөнгөөс оролцож, бэлэн мөнгөний төлөө сонгуульд эсрэг санал өгөхийг сонгогчдод уриалж байгаа тухай мэдэгдсэн билээ.
Мөн эрх баригчид худал мэдээлэл тараасан цахим эх сурвалжуудыг устгаж, молдавчуудыг үймээн самуун дэгдээхэд сургах зорилгоор Орос руу илгээж байсныг тогтоож, Шорын холбоотнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Румын болон дайнд нэрвэгдсэн Украинтай зэрэгцэн орших Молдав улсыг 1991 онд ЗХУ задран унаснаас хойш барууны болон Оросын талыг баримтлагчид ээлжлэн удирдаж ирсэн.
ЕХ-ны интеграцчлалыг дэмжигч Сандугаас хойш Москватай харилцах харилцаа нь улам муудсан бөгөөд засгийн газар нь Оросын Украин дахь түрэмгийллийг буруушааж, Оросыг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгах болсон. Мөн Оросоос авах байгалийн хийгээ бууруулж, эрчим хүчний хангамжаа төрөлжүүлсэн.
Харин Орос улс Сандугийн засгийн газрыг “Оросын эсрэг үзэл” баримталдаг хэмээн шүүмжилдэг.
Эх сурвалж: Reuters

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #молдав, #бүх нийтийн санал хураалт,