Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” чуулган, эрдэм шинжилгээний хурлыг хоёр өдөр зохион байгуулж байна.
Сэтгэцийн эмгэгийн 28.9 хувийг сэтгэл гутрал эзэлж байна
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймгийн сэтгэцийн эмнэлгийн эмч, ажилтнуудаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Тэд өнөөдөр манай улсын хэмжээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн тусламж, үйлчилгээний чанар ямар байгаа тухай санал бодлоо солилцож, хэрхэн улам чанаржуулж, хүртээмжийг сайжруулах талаар хэлэлцсэн юм. СЭМҮТ-ийн дэд захирал Н. Алтанзул “Өнөөдөр манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалттай сайн биш байна. Ялангуяа иргэд анхан шатны үйлчилгээг авч чадахгүй байгаа нь тоогүй. Үүнээс шалтгаалаад эмчилгээний хожимдол, оношилгооны оройтол болж, өвчин хүндрэх эрсдэл үүсэж байна. Тиймээс чанар хүртээмжийг сайжруулахад бид юуг анхаарч, ямар одоо бодлого боловсруулж ажиллах уу гэдэг тун чухал болоод байна” гэв. ДЭМБ-ын 2022 оны тайланд дэлхийн найман хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалттай амьдарсан он жилүүдийн 15.6 хувьд сэтгэц болон зан үйлийн эмгэгийн шалтгаант өвчлөл нөлөөлжээ гэж дурдсан байна. Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа өгөөд үүнээс 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлж байгаа аж. Сэтгэц болон зан үйлийн эмгэгийн тархалтыг авч үзэхэд сэтгэцийн эмгэгийн 31 хувийг сэтгэл түгших эмгэг, 28.9 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байгааг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тайланд дурджээ. Монгол Улсын хэмжээнд 2013-2019 оны хооронд 11746 хүнийг хамруулсан судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.4, органик бус нойрны эмгэг 17.5, архаг ядаргаа 16.2, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9, архинд донтох эмгэг 6.4, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувь байна. Улаанбаатар хот нь стрессийн гаралтай зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээрээ тэргүүлэх хандлагатай байна гэж судалгааны тайланд дурдсан байна.
Нийгмийн бухимдал, агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг
СЭМҮТ сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал, Турк улсын сэтгэцийн эмч, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч нартай хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн Японы Нагояа Их сургуулийн багш нартай , хамтран ажиллаж байгаа юм байна. СЭМҮТ-ийн дэд захирал Н. Алтанзул “Манай улсад ойролцоогоор бол 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна. Энэ нь нийгмийн бухимдал, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хүчин зүйл , агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. Ялангуяа архины асуудал, сэтгэл гутрал, амиа хорлолт, мөрийтэй тоглоомын дон зэрэг тулгамдсан асуудал болоод удаж байна” гэсэн юм .
СЭМҮТ нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор 2022 оноос эхлээд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх МhGAP хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж эхэлжээ.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7444)