Орос 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээгээр түрэмгийлсний дараахан барууны орнууд Оросын хөрөнгийг битүүмжилсэн.
Өнгөрсөн зургадугаар сард “Их 7”-ийн бүлэг болон Европын холбоо Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаас Украинд 50 тэрбум ам.долларын зээл олгохоор тохиролцсон юм.
Хөрөнгийн гуравны хоёроос илүү нь буюу 210 орчим тэрбум евро нь ЕХ-ны 27 улсад байгаа бөгөөд ихэнх нь Бельгийн “Euroclear” хадгаламжийн төвд хадгалагдаж байна.
Тэгвэл өчигдөр уг зээлийн томоохон хэсгийг буюу 35 тэрбум хүртэл еврог Европын Холбооноос санхүүжүүлэхийг холбооны төлөөлөгч нар зөвшөөрсөн болохыг ЕХ-ны Зөвлөл мэдэгджээ.
Хэрэв Оросын хөрөнгөд тавьсан хязгаарлалт цуцлагдвал ЕХ Украинд амласан зээлийг холбооны төсвөөс гаргахаар тохиролцсон байна. ЕХ-ны Москвад тавьсан бүх хоригийг ЕХ-ны санал нэгтэйгээр хагас жил тутамд сунгах ёстой. Гэвч Оросыг дэмжигч Унгар улс Украинд туслах арга хэмжээ болон Оросын эсрэг хориг арга хэмжээг зогсоохыг удаа дараа оролдож байсан бөгөөд сунгалтыг зогсоож магадгүй юм.
ЕХ-г зургаан сарын хугацаанд даргалж байгаа Унгар улс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг дуусах хүртэл Оросын хөрөнгөд тавьсан битүүмжийг сунгах асуудлыг хэлэлцэхээс татгалзсаар байна.
Европын Комисс хугацааг нь зургаагаас 36 сар хүртэл сунгах санал гаргасан ч Унгар уг саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй болохыг ЕХ-ны дипломатууд мэдэгдээд байгаа.
Лхагва гарагт гарсан Хорооны шийдвэр нь холбооны төсөвтэй холбоотой учраас Европын парламент хэлэлцэж, батлах шаардлагатай. ЕХ-ны хууль тогтоогчид аравдугаар сарын 22-нд уг багц хуулийн талаар санал хураах төлөвтэй байна.
Украинд олгох зээлийг “онцгой макро санхүүгийн тусламж” гэж ангилсан тул гишүүн орнууд санал нэгтэйгээр батлах батлах шаардлагагүй, зөвхөн олонхын саналыг авахад хангалттай аж.
Зээлийг 2025 онд олгохоор төлөвлөж байгаа ба Украин дээд тал нь 45 жилийн хугацаанд эргэн төлөх ёстой байна.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #УКраин, #Оросын битүүмжилсэн хөрөнгө,